Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шанси мужийн Тайюань хотод олон улсын коксжих нүүрсний дөрөв дэх чуулган болов. Чуулганд нүүрс олборлогчдоос гадна нүүрс, төмөр, гангийн үйлдвэрийн холбоод, худалдан авагчид, нийлүүлэгчид, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөрөнгийн биржийнхэн оролцов. Тус чуулган Монгол Улс нүүрсний бодлогоо зах зээлийн бодит байдалд тохируулахад чухал хувь нэмэр болох нь тодорхой.
#эдийн засаг
#нийтлэл